MONGOVOO @ Denver Meow Wolf Museum

Project Title: MONGOVOO

Group Name: BETART Collective

BETART consist of four art musketeer family members; Tsogo Mijid, Baja Batochir, Eriko Tsogo and Jennifer Tsogo.

Welcome to “MONGOVOO” time machine temple. An ancient, sacred, mysterious Mongolian “Ovoo” (offering alter/shrine) sculpture called “MONGOVOO” guards the windhorse spirit of Meow Wolf Denver.

Welcome to wild Mongolian(ism) experience on acid inside a mythical catacomb subterranean gallery.

Inside the MONGOVOO temple, visitors are transported in time into sensory narcolepsy. Set to ethnic throat singing background soundscape, the inside walls are tattered with Mongolian “Tsam” masks illuminated in neon lights. The floor and ceiling create an infinite hourglass vacuum.

MONGOVOO is an alien time dimension transporter where visitors can explore the universal human urge to transform ourselves and question who we are by way of reflection. MONGOVOO is a psychedelic, carefully curated psychological art space experience designed to challenge our notion of time, space and memory by awakening the inner consciousness; connecting people to ideas and stories where they can mirror themselves and transcend into the formless dimension of the universe.

Location: Denver, Colorado | Ulaanbaatar, Mongolia

Related Articles:

5280 Magazine

Meow Wolf documentary feature

BETART Collective Individual Artist Websites:

www.tsogomijid.com

www.erikotsogo.com

www.cargocollective.com/jennifert

BETART Collective Individual Artist Bio’s:

Tsogo Mijid

Tsogtsaikhan “Tsogo” Mijid was born and raised in the heart of the luminous mountains of Ulaanbaatar, Mongolia. Tsogo graduated with a BFA in traditional Mongolian arts from Mongolian University of Art and Culture (1984) and attained his MFA in Graphic Arts from Shevchenko Art Academy of Ukraine (1990). Tsogo has had numerous solo and select group exhibitions in Mongolia, Hungary, Germany, Russia and the United States. His artworks are owned by the 14th Dalai Lama, the Denver Art Museum, with permanent installations at The Denver Zoo and Meow Wolf Museum Denver. Tsogo is a cultural ambassador and the recipient of “Juuh” Honorarium awarded to him by the Mongolian Ministry of Education Culture and Science.

Alongside his fine art practice, Tsogo remains one of the few affluent Mongolian artists in the world to follow in the ancient art of the Mongolian Tsam Mask making tradition. A significant part of Tsogo’s art career involves his role as an accomplished Buddhist Thangka painter (scroll painter). In 2009, Tsogo became the first Mongolian artist in the world to design a public sculpture in the United States entitled “Tulga” located at Ulaanbaatar Park in Denver. Tsogo has been a member of Pirate Contemporary Art Gallery in Denver, Colorado from 1999-2019. He remains a versatile artist whose different art practices continue to reflect his migratory experiences.

Eriko Tsogo

Eriko Tsogo is a Mongolian American artist, art management professional, immigrant rights activist and DACA recipient born in 1990 on the steppes of Ulaanbaatar, Mongolia. Eriko grew up in Budapest, Hungary and immigrated to the United States with her family in 1999. Since 2006, Eriko has worked as the Creative Director at the Mongolian Culture and Heritage Center of Colorado. She is an alumni of Denver School of the Arts, having attained her B.F.A (2012) from the School of the Museum of Fine Arts Boston and Tufts University. Eriko was one of twenty-five international Mongolian artists selected to be part of “Contemporary Mongolian Art Biennial: Innovating Tradition” at the The World Bank in Washington, DC. She was part of the “I Stand With Immigrants” initiative at the 2019 Miami Art Basel. Eriko is represented by Tappan in Los Angeles and lives bi coastally in the US.

Batkhishig Batochir

Born in 1969 in Ulaanbaatar/Mongolia, Baja Batochir has a BA in Theatre Arts from the national Kiev Art University (1986). Baja is a professionally trained actor, slam poet, stage coach and yoga instructor, having acted in numerous Mongolian black and white avant-garde experimental films in the late 1980’s. Baja immigrated to Denver, Colorado, USA with her family in 1999. Since arriving in America, Baja’s life has been dedicated to the advancement of Mongolian culture and arts in the world. She is the founding member of the Mongolian Culture and Heritage Center of Colorado, Dharma Wheel Colorado Mongolian Buddhist School, “Bombog” Nomadic Children’s Puppet Theatre, Tulga Poetry Club, “Uran Biir” Colorado Mongolian Art School and Nomad Yoga Sunshine.

Jennifer Tsogo

Born in 1999 in Denver/Colorado, Jennifer Tsogo is a Denver School of the Arts Visual Arts major alumni, currently in pursuit of her BFA degree at University of Denver. Jennifer is a national recipient of Young Arts and Scholastic Art & Writing Awards. She teaches at the Uran Biir Colorado Mongolian Art School in Denver. Jennifer owns a multidisciplinary brand collective with her sister Eriko, having created her first apparel collection store.

Mongovoo room sketch, Courtesy of the artist, Copyright 2020.
Mongovoo room sketch, Courtesy of the artist, Copyright 2020.

МОНОВОО Төсөл

2018 онд  Meow Wolf компаниас Колорадо мужийн Дэнвэр хотод баригдах “ Meow Wolf ” музейн шинэ төслийгтанилцуулж нийтэд нээлттэйгээр зураг төслийн уралдаан зарласан.

2019 онд шилдэг 106 зураачдийг шалгаруулахад манай гэр бүлийн “ Моновоо “ төсөл багтаж шалгарсан билээ.

Бидний төсөл Музейн гурван давхарт байрлах газар доорхи ертөнцийн хэсэгт багтах бөгөөд бид өрөөгөө овоо юм уу урц маягаар бодож хаалгаа 20 ширхэг аварга могойн унжлагаар хийж, шал тааз нь тольтой, бүх хананд нь нийт 180 ширхэг Монгол цамын багнуудыг битүү байрлуулж , тааз шалнаас үргэлж солигдох неон гэрлүүд солбин , монгол эртний хөөмийн нүргэлсэн аяс зогсолтгүй явах нь үзэгчидэд эрт дээр үеийн нууцлагдмал агуйд орж ирсэн, сэтгэгдэл төрүүлнэ.Мөн шал таазанд тусах багнууд гэрлийн нугарлаар дамжин үзэгчдийн орон зайн тэнцвэрийг алдагдуулж өнгөрсөн, одоо, ирээдүйн вакуум хэмжээсэнд оруулна.

Моновоо дотор хөвж яваа үзэгчийг  олон зуун маскан дундах толинд өөрийнх нь  тусгалыг олж харуулснаар  хүн төрөлхтний нэгэн хэсэг гэдгээ мэдэрч , амьдралын тайлагдашгүй далдын хүч ,өөр ертөнц, урьд нь орж байгаагүй орон зайн хэмжээсийг мэдрүүлэх  зорилготой юм.

Моновоо нь дотоод ухамсарыг сэргээх замаар бидний цаг хугацаа,орон зай, санах ой гэсэн далд ухамсаруудыг харах, сонсох, мэдрэх эрхтэнүүдийн тусламжтайгаар сэргээхэд чиглэсэн сэтгэл зүйн нарийн боловсруулсан орон зайн урлагийн бүтээл юм.

“Meow Wolf “ 2008 онд анхныхаа музейг АНУ-ын New Mexico мужид байгуулж байсан түүхтэй. Музей болгон давтагдахгүй өвөрмөц байдгаараа маш сонирхолтой байдаг. Музей нь удирдлага Дэнвэр хотод эхний жилдээ 1 сая хүн үзнэ гэсэн тооцоотой байгаа юм байна.Мөн “ Meow Wolf”-ийн  түүхэнд анх удаа Монгол зураачид тэр тусмаа гэр бүлийн уран бүтээлчид орж байгаа анхны тохиолдол гэж онцолж байна.

МОНОВОО төслийн уран бүтээлчид:

Мижидийн Цогтсайхан

1965 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 1981-1985 онуудад ДУДС одоогийн Соёл Урлагийн Дээд Сургуулийн Монгол зургийн ангийг дүүргэн магистрийн зэргээ Украйны Шевченкогийн нэрэмжит Уран Зургийн Академид 1985-1991 онуудад суралцаж хамгаалжээ.

Тэрээр Монгол, Унгар, Герман,Орос,Америкд бие даасан үзэсгэлэнгүүд гаргахын зэрэгцээ хамтарсан олон үзэсгэлэнгүүдэд оролцож байна.Түүний уран бүтээлийн дээжис 14-р Далай лам, АНУ-ын Колорадо мужийн Дэнвэр хотын Урлагийн музейн сан хөмрөгт хадгалагдан байдаг.Цогтсайхан нь Дэнвэрийн амьтны хүрээлэнд байрладаг 4D кино театрын гадна талын хананы зургуудыг Монголын Уламжлалт зургийн аргаар зурж гүйцэтгэсэн нь олны талархалыг хүлээсэн юм.

Цогтсайхан  Дэнвэр хотын “Pirate” Contemporary Art  Галлерейд 1999-2019 он хүртэл гишүүнээр байж жил болгон өөрийн бие даасан үзэсгэлэнгүүдээ олны хүртээл болгож иржээ.

Мөн 2009 онд Дэнвэр хотын Ловри дүүрэгт орших Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнд 7 метрийн өндөртэй “ Тулга” хөшөөг Америкт сүндэрлүүлсэн  анхны монгол зураач болсон юм.

2021 онд Дэнвэр хотод хаалгаа нээхээр зэхэж буй “Meow Wolf ” музейд “ Моновоо “ төслөөрөө тэнцэн шалгарч гэр бүлийн хамтаар уран бүтээлээ туурвин ажиллаж байна.Зураач Цогтсайханы олон жилийн уран бүтээлийг үнэлэн 2011 онд Монгол Улсын Боловсрол,Соёл, Шинжлэх Ухааны Яамны  Хүндэт Жуух бичиг, 2015 онд Монгол Улсын Соёлын тэргүүний Ажилтан цол тэмдгээр тус тус шагнаж байжээ.

Цогтсайханы Эрдэнэсүрэн / Эрико/

 Эрико нь 1990 онд Улаанбаатар хотод төрсөн АНУ-д амьдардаг зураач, урлагийн менежментийн мэргэжилтэн , цагаачдийн эрхийн төлөө тэмцэгч нэгэн юм.

Тэрээр бага хүүхэд насаа Унгар улсын Будапешт хотод өнгөрүүлсэн бөгөөд 1999 онд аав ээжийн  хамтаар АНУ-д цагаачлан иржээ. Эрико нь Дэнвэр хотын Урлагийн сургуулийг 2008 онд төгсөн зуун хувийн тэтгэлэгээр Бостон хот дахь Тафтс их сургуулийн дэргэдэх Бостоны Уран Зургийн Их сургуулыг баклавараар 2012 онд төгссөн.2018 онд Вашингтон хот дахь Дэлхийн банкнаас зарласан Contemprary Mongolian Art Biennal “ Innovation Tradition” үзэсгэлэнд сонгогдсон Монголын  шилдэг залуу 25 зураачийн нэг болсон юм.

2019 онд Маямид зохиогддог Арт Базель-ийн нэгэн хэсэг “ Би цагаачидтай хамт “ арга хэмжээнд сонгогдон оролцож  өөрийн дуу хоолойг илэрхийлсэн юм. Мөн тэрээр Колорадо мужийн Дэнвэр хот дахь “ Монголын Соёл Өв Уламжлалын Төв” ийн уран сайхны захирлаар ажилладаг.

 Эрико нь Лос Анжелас хотод байрлалтай Таппан галерейн гишүүн ба тус галлерей нь дэлхийн шилдэг 76 зураачдыг эгнээндээ багтаажээ.

Цогтсайханы Жэннифер

Жэннифер нь 1999 онд Дэнвэр хотод төрсөн, 2017 онд Дэнвэрийн Урлагийн сургуулийг дүрслэх урлагийн чиглэлээр төгссөн бөгөөд одоо Дэнвэрийн Их Сургуульд График Дизайны мэргэжлээр суралцаж байна. Тэрээр арван жилийн сургуульд байх үеээсээ олон улсын болон Америкийн холбооны мужуудаас зарласан уран зургийн олон уралдаан тэмцээнүүдэд оролцон тэргүүн ба дэд байруудыг удаа дараа авч байжээ. Жэннифер нь сургуульдаа суралцахын зэрэгцээ Колорадо мужийн Дэнвэр хот дахь “ Монголын Соёл Өв Уламжлалын Төв” ийн дэргэдэх “Уран бийр “ зургийн суруульд багшилдаг. Мөн өөрийн эгч Эрикотойгоо хамтран урлагийн олон төслүүд дээр амжиллтай ажилласаар ирсэн. Жэннифер нь  “Meow Wolf” музейн төсөлд оролцож буй хамгийн залуу уран бүтээлчээр тодорчээ.

Бат-Очирийн Батхишиг

1969 онд Улаанбаатар хотод төрсөн . Тэрээр Харьковын Урлагийн Сургуульд жүжигчиний мэргэжлээр суралцаж байсан. 2002 онд “ Бомбого” хүүхэлдэйн театрыг үндэслэн байгуулж байжээ.Тэрээр  Колорадо мужийн Дэнвэр хот дахь “ Монголын Соёл Өв Уламжлалын Төв” ийн УЗ гишүүнээр ажиллахын зэрэгцээ тус төвийн дэргэдэх  “Уран бийр “ зургийн сургуулийн захирлаар ажилладаг.